80 хувь түлэгдсэн н.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явлаа

1119

80 хувь түлэгдсэн н.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явлааЭнэ сарын эхээр Налайх дүүрэгт гэртээ байсан ах дүү 2 түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Газ дэлбэрсэний улмаас гэрт нь гал гарч, ах нь дүүгээ аварч байгаад өөрөө 80 хувь түлэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр өглөө үхлийн эрмэг дээр байгаа Цэрэнтогтох хүү Солонгос руу эмчилгээндээ явсан байна. Хагалгаа болон эмчилгээнд нийт 400 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа ч одоогоор 100 орчим сая төгрөг цугларсан байна. Эхний ээлжинд цугларсан мөнгөөрөө эмчилгээгээ эхэлж байхгүй бол биеийн байдал маш муу байна. Тиймээс иргэдийг боломжоороо мөнгө хандивлахыг хүсч байгаа аж. 

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>