Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

1151

МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр үсээ хусахаа мэдэгдсэн. Тэд зуны халуун өдөр сэрүүцэх гэсэндээ бус шүүмжлэлтэй хандаж буй асуудлынхаа дуу хоолой болж, ийн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Дуучин С.Жавхлангийн хувьд эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцээд нэлээд хугацаа өнгөрсөн. Мэтгэлцээн хийх гэж оролдоод ч тусыг эс олсон. Харин энэ удаа өөрийнхөө үсийг хусаж байна. Түүнийг гавьяат тамирчин Ц.Шаравжамц дэмжин оролцож буй юм.

Дашрамд дурьдахад, өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна гэж дорнын зурхайд бичжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>