Сэжигтнүүд сууж явсан машин Хэнтий аймагт осолджээ

612

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу малын хулгайн хэргээр шүүх хуралд оролцохоор явж байсан сэжигтнүүд замдаа осолдсон талаарх мэдээдэл "Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн ерөнхий шүүгч, прокурор, өмгөөлөгч нар сэжигтнүүдтэй хамт Хэнтий аймгаас гарч Өмнөдэлгэр сум руу очжээ. Шүүх хуралд сэжигтэний нэг өмгөөлөгч ирээгүй учраас шүүх хурал хойшилсон байна.


Улмаар буцах замдаа сэжигтнүүд сууж явсан машин хурд хэтрүүлсний улмаас осолджээ. Сэжигтнүүд одоогоор тархи, нуруундаа гэмтэл авч Хэнтий аймгийн төвд эмчлүүлж байгаа аж.

Ослын үеэр шүүгдэгчид тархиндаа гэмтэл авч оёо тавиулж, гар, хавирга, эгэм нь хугарчээ. Мөн түргэн тусламжийн эмч нар ослын газрыг олохгүй, цаг алдсан талаар шүүгдэгчдийн нэгнийх нь ээж ярьжээ. Тэрбээр, "Тооромзгүй машин байсан гэсэн. Их хурдтай явж, удаан яваач гэхэд нь тооромзгүй шүү дээ гэх мэтээр даапаалж байсан байгаа юм.
 

Тэгээд ч тэд гэмт хэрэг хийсэн гэдэг нь батлагдаагүй. Гэтэл гавтай авч явсан, осол болсны дараа ч гавыг нь тайлаагүй. Цус нөжиндөө баригдчихсан хүмүүсийг тайлж болно шүү дээ. Ослын газрыг эмч нар олох гэж цаг алдсан” хэмээн ярьжээ.
 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>