Нийслэлийн өмчийг дуудлага худалдаагаар зарлаа

842

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа. Үүнд:

1. Булган аймгийн Хангал сумын хялганат тосгоны нутаг дэвсгэрт байрлах "Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ

2. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилга

3. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв”-ийн байрлаж байсан барилга

4. Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах "Цантын мал хүлээн авах цэг”-ийн барилга байгууламж

5. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хар үнэгний аж ахуйн” барилга байгууламж

6. Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны  нутаг  дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилга

7. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилга


Эдгээр барилга  байгууламжуудаас Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгыг 5016113800 /таван тэрбум арван зургаан сая нэг зуун арван гурван мянга найман зуун/ төгрөгөөс дуудаж 8 000 000 000/найман тэрбум/ төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 хүний халуун усны барилгыг 66450000 /жаран зургаан сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс дуудаж 68500000 /жаран найман сая таван зуун мянган/ төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо бага хуандайн аманд байрлах бага сургуулийн ашиглалтгүй барилгыг 1851200/нэг сая найман зуун тавин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгөөс дуудаж 2151000/хоёр сая нэг зуун тавин нэгэн мянган/ төгрөгөөр тус тус худалдлаа гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>