|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 148.4-өөр дахин хэрэг үүсгэлээ

МАХН-ын дарга Н.Энх­баяр одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны наймдугаар сард Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн өршөөлөөр суллагдсан билээ. Суллагдах үед түүний биеийн байдал муу байсан тул БНСУ-д эмчлүүлэхээр явсан юм.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энх­баярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, "Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн" гэж мэдээллээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн эрүү үүсгэх болсон шалтгаан  нь казино байгуулах нэрээр израилчуудаас авсан 1.5 сая ам.долларын хэрэг буюу Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудалтай холбоотой гэнэ.

Тус 1.5 сая ам.долларын нэг саяыг нь эргүүлэн төлөөгүй учир израилчууд ийнхүү шүүхэд хандсан гэх мэдээлэл ч байна.

Эрүүгийн хуулийн 148.4-т:

Энэ нь "Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.