Динозавр-яст мэлхий олдлоо

1330

ОХУ-н Амур мөрний оршин суугчид байгалийн нэгэн өвөрмөц бүтээл болох хачирхалтай амьтантай таарчээ. Харахад динозавр мэт боловч өнөөгийн яст мэлхийний төрхтэй тэрхүү сонин  амьтны зургийг орон нутгийн иргэн Анастасиа Стешина цахим хуудсандаа тавьснаар олны анхааралд өртжээ.

Гурвалжин хурц үзүүр бүхий хуягтай тэрхүү амьтан нь аллигатор яст мэлхийний төрөлд багтдаг цэнгэг усны яст мэлхий бөгөөд уугуул нутаг нь Америкийн зүүн өмнөд хэсэгт байдаг аж. Төрөлх гэрээсээ алс хол Амур мөрөнд хэрхэн амьд ирээд нутаглаж байгааг  Хятадын зүүн хойд хилийг даган тус мөрөнд ирсэн хэмээн нутгийн иргэд  таамаглаж байна.

Цэнгэг усны аллигатор яст мэлхий нь АНУ-н өмнөд хэсгээр цөөнгүй тохиолдох бөгөөд тэдгээрийн хуяг нь 66 см, биеийн жин ойролцоогоор 80 кг байдаг ч зарим эр яст мэлхийний жин 100 кг хүрэх нь бий.

Харамсалтай нь уг ховор төрлийн амьтны хуяг болоод маханд шунасан хүмүүс агнаж зарим нь ховор амьтдын зах дээр зарагддаг аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>