Улаанбаатарт 29 хэм дулаан байна

708

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст хална.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баянөлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Увсын  өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун  хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр  22-27 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын  бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө  10-12  градус , өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>