Эхнэрийнхээ хүзүүнд хайч дүрж амь насыг нь хөнөөсөн хэрэг шүүхэд шилжүүллээ

1576

aluurchin3933471132014080710392014 оны 4-р сарын 11-12-ны 11-12-нд шилжих шөнө Б.Ган-Очир гэгч  эхнэрээ хардаж,  өс санан  хүзүүнд нь хайчаар 10 орчим минутын турш дүрж амь насанд нь хүрсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хэрэгт Эрүүгийн хуулийн 91.1-ээр үүссэн бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас уг хэргийг хянаж дуусаад   Б.Ган-Очирыг   яллах  дүгнэлттэйгээр  шүүхийн байгууллагад  шилжүүлсэн байна.  Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа ажээ.  

Сэжигтэн Б.Ган-Очир нь  хэргээс мултархыг  завдаж байгаа бололтой.  Тэрбээр  хэрэг үйлдсэн талаараа гурван өөр төрлийн тайлбар өгч байгаа бөгөөд  үүнийгээ сэтгэл санааны хямрал, сэтгэц "зүгээргүй” хэмээн тайлбарлаж байгаа ажээ.  Тодруулбал, хэрэг хийсэн талаараа:

  1. Талийгаачийн төрсөн эгч нь  загнаад байсан болохоор балмагдаад эхнэрээ хөнөөсөн
  2. Эхнэрээ тэгж олон дүрээгүй.  Нэг л дүрсэн
  3. Талийгаачийн төрсөн эгч нь  над руу дайрсан болохоор  би амиа хорлох гэж байсан.  Тэгтэл эхнэр миний өмнүүр орсон гэх агуулга бүхий зүйлс  ярьж, сэтгэцээ шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьж байгаа гэнэ.

Энэ хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Б.Ган-Рчир нь эрх зүйч мэргэжлээр 2012 онд төгссөн. Суруульд суралцаж байх хугацаандаа  нэг оюутны гуян тус газар хутгалж байсан ч  асуудлыг мөнгөөр шийдүүлж байсан.  Талийгаачтай хамт  амьдарч байхдаа архи уудаг,  байнга хардаж, зоддог байсан бөгөөд надаас  салбал ална гэж дарамталдаг байжээ.  "Чамайг алчихаад би шоронд суугаад гарсан ч надад нас байгаа” хэмээн сүрдүүлдэг байсан бөгөөд энэ нь бүхэн нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Тэрбээр  энэхүү аймшигт хэргийг үйлдэхдээ эрүүл байсан ажээ.  Б.Ган-Очиры хэрэг үйлдсний дараа хэргийн газраас оргон зайлсан бөгөөд  Толгойтод амьдардаг ахындаа  очиж хувацсаа сольчихоод, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  хэргээ хүлээн очсон байдаг.

Энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.