ДЭМБ: Эхээс урагт ХДХВ дамжихыг Куба зогсоож чадлаа

909

ДЭМБ: Эхээс урагт ХДХВ дамжихыг Куба зогсоож чадлааЭхээс урагт ХДХВ болон тэмбүү дамжихыг Куба улс амжилттай зогсоож чадсан гэж ДЭМБ мэдэгдлээ.ДЭМБ-ын тэргүүн Маргарет Чан үүнийг "Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад гарсан хамгийн том ололт амжилтуудын нэг” гэж тодорхойлжээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтад эрт оруулж, эдгээр өвчин эхээс урагт дамжиж байгааг зогсоохын тулд шинжилгээ авах зэргээр  олон жил хүчин чармайлт гаргасны эцэст Куба энэ амжилтад хүрсэн байна.Бусад улс ч мөн Кубатай адил амжилт олох боломжтой гэж ДЭМБ найдаж байна.Дэлхийн хэмжээнд жил бүр ХДХВ-тэй 1.4 сая орчим эмэгтэй жирэмсэн болдог аж.Жирэмслэлт, төрөлт болон хөхөөр хооллох явцдаа ийм эмэгтэйчүүд хүүхдэдээ уг вирусийг дамжуулах эрсдэл 15-45 хувьтай байдаг гэнэ.Мөн жилд хагас сая орчим жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй болдог ажээ.Ийм эмэгтэйчүүд мөн өвчнөө эрт оношлуулж, эмчилгээ хийлгүүлснээр хэвлий дэх хүүхдээ эрүүл төрүүлэх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>