Ш.ХААН ТАНГАРАГ ӨРГӨНӨ

935

Ш.ХААН ТАНГАРАГ ӨРГӨНӨ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  

Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон юм.

Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулах гэж байна.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>