УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын хаалттай хуралдаан зарлах санаачилга гаргаж ҮАБЗ-д хүргүүлсэн билээ. Тэрбээр улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, үндэсний эв нэгдлийг бататгах асуудлаар УИХ хаалттай хуралдах ёстой хэмээн үзжээ. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын 75 гишүүнд уриалга хүргүүлсэн байна. Н.Алтанхуяг ямар ч өнгөлөн далдлалтгүйгээр нөхцөл байдлыг ярилцахыг ангийнхандаа уриалжээ.