Гачууртын засаж байна

681

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Шинэ тосгон ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.

20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү нийт 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-нд эхлүүлсэн байна.

Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавигдаад байгаа бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулах ажил хийгдэж байна хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал өгүүлсэн бол 20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч Д.Сайнцог уг зам тавих ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>