С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар шилдэг 8-д үлдлээ

758

"Чингис Хаан” гран при-2015 тэмцээн хоёр дахь өдрөө Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, аваргууд тодрох юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилдаж буй манай тамирчид болох С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, С.Миарагчаа, Г.Одбаяр нар бүгд шилдэг наймд шалгарч үлдээд байна. Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд О.Ууганбаатар шилдэг наймд үлдлээ. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Ц.Цэрэннадмид шилдэг наймд үлдэж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхээ аваад байна.

 

Хэсгийн аваргын төлөөх учраануудын дунд манай тамирчин Х.Цагаанбаатар Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын бөх Мансур Исаевтай хийх барилдаан анхаарлын төвд байгаа юм. Манай тамирчин өмнө нь Мансур Исаевтай нэг удаа таарч, ялагдаж байсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>