Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

1453

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Зөвлөлтийн үеийн жүжигчдийг манайхан сайн мэднэ. Бүгдийг нь Холливуд маягаар супер од болж баян тансаг сайхан амьдарч байгаа гэж төсөөлдөг. Гэвч тэр бүр тэгэж чадаагүй нь харамсалтай. Зарим жүжигчин дэлгэцэнд бүтээсэн цор ганц дүрээс болж цаашид ахин том дүр бүтээж чадаагүй байдаг.

Александр Демьяненко.

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

  Түүний бүтээсэн оюутан Шурикийн дүрийг монголчууд сайд мэднэ. Гэвч харамсалтай нь найруулагчид болон үзэгчид түүнийг үүнээс өөрөөр төсөөлөхгүй байсан тул өөр драматик, том дүр бүтээж чадаагүй юм. Улмаар Зөвлөлт задран унасны дараагаар найруулагчид кинонд урихаа бүр больж ядуу зүдээ амьдарсаар өөд болсон байдаг.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Наталья Варлей. 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Түүнийг "Кавказад олзлогдсон бүсгүй”, "Вий” зэрэг киногоор бид сайн мэднэ. Чадварлаг жүжигчин хэдий ч түүнийг найруулагчид "Кавказад олзлогдсон бүсгүй”-д бүтээсэн дүрээр л төсөөлөх болсноор өөр олигтой том дүр бүтээж чадаагүй байдаг.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Элина Быстрицкая.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Энэ жүжигчин "Дөлгөөн Дон” кинонд Аксиньягийн дүрийг бүтээж Зөвлөлт төдийгүй олон оронд алдаршсан. Гэвч харамсалтай нь гоо үзэсгэлэнд нь шунасан нөлөө бүхий хүмүүст нүүр өгөөгүйгээс болж ахин өөр том бүтээлд сэтгэлд хоногших шинэ дүр бүтээж чадаагүй байдаг. Нөлөө бүхий хүмүүс түүнд өширхөж театраас хөөлгөхөөс эхлээд кинонд тоглохыг нь хориглох хүртэл янз бүрээр чадаж байсан байдаг.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Тамара Носова.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 "Малиновкад болсон хурим” зэрэг инээдмийн олон кинонд дүр бүтээснээр Зөвлөлтийн инээдмийн хамгийн нэртэй жүжигчдийн нэг болсон. Харамсалтай нь найруулагчид түүнийг зөвхөн инээдмийн дүр бүтээх талаас нь хараа өөр төрлийн кинонд олигтой дүрд уриагүй байдаг.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Маргарита Терехова.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Энэ жүжигчнийг Зөвлөлтийн "Шадар гурван цэрэг” киногоор үзэгчид сайн танина. Найруулагчид бас л Миледигийн дүрээр л түүнийг төсөөлөх болж өөр дорвитой дүрд уриагүй байдаг. Гэхдээ тэрээр өөр олон кинонд янз бүрийн дүр бүтээснээрээ дээрх жүжигчдээс ялгаатай.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Наталья Кустинская.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 "Иван Васильевич мэргэжлээ сольсон нь”, "3+2″ зэрэг зөвлөлтийн домогт кинонуудад тоглосон түүнийг үзэгчид андахгүй. Гэвч найруулагчид түүнийг мөн л дорвитой дүрд ахин уриагүй байдаг.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Борислав Брондуков.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Түүнийг театрын сургуульд элсэх гэхэд нь ийм царайтай хүн жүжигчин биш барилгачин болвол таарна гэж хөөгөөд бөөн юм болж байсан гэдэг. Тэрээр Зөвлөлтийн үеийн олон арван кинонд сэтгэлд хоногшсон олон туслах дүр бүтээж жүжигчдийн хайрыг булааж чадсан юм. Туслах дүрийн жинхэнэ мастер гэж болно. Харамсалтай нь гол төлөв архичин, бүтэлгүй хүмүүсийн дүр бүтээдэг, найруулагчид өөрөөр төсөөлдөггүй байснаас болж гол дүрд уриагүй байдаг

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Савели Крамаров.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Туслах дүрийн бас нэгэн гайхамшигтай жүжигчин. Түүний бүтээсэн харваас инээд хүрэм олон дүрийг бид санаж байна. Харамсалтай нь энэхүү инээдэмтэй дүрийнхээ золиос болж нэг ч гол дүр бүтээгээгүй юм.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Андрей Смирнов.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 Энэ жүжигчин гайхалтай чадварлаг жүжигчин байсан ч инээдмийн кинонд бүтээсэн дүрдээ барьцаалагдан том дүр бүтээж чадаагүй. Улмаар үүндээ сэтгэлээр унаж гашуун нясуун юм хүртэх дуртай болсноор театрдаа ч дүр бүтээж чадахгүй болж мартагдан эмнэлэгт ганцаар өөд болжээ.

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Дүр төрхөндөө боогдсон алдартай жүжигчид

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>