Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

1043

naadam

Худалдаа, үйлчилгээ

Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд "УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, "32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, "22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, "Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Алтан жолоо трейд” ХХК –ны "Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 - 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах "Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах "Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, "Зунжин” болон "Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-  "Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

- "Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00 – 21.00цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийтийн хоол

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 15.00 – 24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

Ахуйн үйлчилгээ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13–нд амарна. 07 дугаар сарын 14 -с ердийн цагийн хуваариар ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 ,13-нд амарна. 07 дугаар сарын 14–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

Улаанбаатар хотын "Шуурхай удирдлага зохицуулалтын төв”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээ

Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ өглөөний 08.00 цагаас орой 22.00 цаг хүртэл ажиллана.

Үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 618, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 735 автобус үйлчилгээнд ажиллана.

07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж "Мишээл” экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, "Дүнжингарав” төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.

"Мишээл” экспо төв болон "Дүнжингарав” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү "Мишээл” экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг "Урбанек” –ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх "Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл "Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу "МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, "3,4-р хороолол”, "7 буудал”, "5 шар”, "ХМК”, "Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчилнэ.

Цахилгаан хангамж

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхайажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /,Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Ус хангамж

Улсын их баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрнуудын ажиллах цагийн хуваарь

Өдөр Гараг Ажиллах цаг
2015.07.10 Баасан 10.00-14.00   16.00-20.00
2015.07.11 Бямба Амарна
2015.07.12 Ням Амарна
2015.07.13 Даваа 10.00-14.00   16.00-20.00
2015.07.14 Мягмар Амарна
2015.07.15 Лхагва 10.00-14.00   16.00-20.00

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

Орон сууц , нийтийн аж ахуй

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авчбарагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Иргэдэд үйлчлэх "Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>