Гал түймрийн улмаас ээж, охин хоёр түлэгджээ
Энэ сарын 4-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн Б-ын 8х6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна. Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг, 3 настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т шилжүүлэн өгсөн байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход 4х6 хэмжээтэй байшингийн дээврийн хөндий шатаж байсныг унтраасан байна.