”Түмэн шувуут”-ын Ж.Болд цагаадаж гаалийн мэдүүлэгчийг гэм буруутайд тооцжээ
Манай өндөгний томоохон үйлдвэрлэгч
"Түмэн шувуут” компаний захирал Ж.Болд нь "УБ транс” компаний Алтанбулаг
дахь гаалийн мэдүүлэгч Д.Мөнхтуяагийн хамт бүлэглэн давтан үйлдлээр
тавард ноогдох их хэмжээний барааг нууж татвараас санаатай зайлсхийсэн
хэргийг саяхан шүүх шийдвэрлэжээ. Тэднийг 2010 онд 40 сая төгрөгний үнэ
бүхий 90 мянган ширхэг тахианы өндөгийг Оросоос оруулж ирэхдээ 19 сая
төгрөгийн бараа хэмээн худал мэдүүл 21,2 сая төгрөгийн бараа нуусан,
2012 онд 55 сая төгрөгний 134 мянган ширхэг өндөгийг оруулж ирэхдээ 27
сая төгрөгнийх гэж мэдүүлэн 28 сая төгрөгийг, мөн ондоо 54 сая төгрөгийн
өндөгийг оруулж ирэхдээ 23 сая төгрөгийнх хэмэн худал мэдүүлж 31 сая
төгрөгийн барааг нууж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. 


