Зүрх уулын ард гарсан түймрийг бүрэн унтраалаа
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Зүрх уулын ар, зүүн талд энэ сарын 2-нд ойн түймэр гарч байсныг унтраахаар СХД-ийн ОБХ-ийн Гал унтраах, аврах 10, 11, 26, 29 дүгээр ангиудын 57 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж өчигдөр 21:30 цагт бүрэн унтрааж байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн байна.
Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам, Их тэнгэрийн амны дунд орой хэсэгт 2015.07.04-ний өдрийн 16:19 цагт гарсан ойн түймрийг Хан-Уул дүүргийн ОБХ-ийн 32 албан хаагч, 4 автомашинтайгаар бүрэн унтраахаар ажиллаж байна.