Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалт удаашралтай байна Гол мэдээ, Улс төр 7-07-2015, 09:53 949 Хуваалцах МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Хуяг, Н.Энхтуяа нар нь Монгол Улсад байхгүй байсан тул холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Уг хэргийг шалгаж байх явцад Н.Энхбаярт холбогдох өөр үйлдлүүд шинээр илэрсэн талаар хэвлэлээр нэг хэсэгтээ л шуугисан. Гэвч намын нөхөд хийгээд зарим эх сурвалжууд үгүйсгэж байсан. Тэгвэл албаны эх сурвалж шинээр илэрсэн хэргүүдийг түдгэлзүүлсэн байсан ч энэ сарын 4-нээс эхэлж шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ч хэрэгт холбогдолтой хүмүүс Монголд байхгүй байгаагаас шалтгаалж мөрдөн байцаалт удаашралтай байгаа гэнэ. 949 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-06-2015, 12:54 АТГ-аас 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна… 5-02-2015, 21:20 Л.Гансүхийг заавал шүүхээр оруулна… 8-09-2014, 10:35 “Нийслэл өргөө” ХК-ийн захирал Б.Ганзоригт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ… 14-08-2014, 12:19 УИХ-ын гишүүн Д.Дондогийг шүүнэ… 1-08-2014, 18:54 Д.Цогтбаатарыг гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэв… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.