Ү.Оюунчимэг: Охиныг минь хөнөөчихөөд “Чаддаг юм бол заргалдаарай” гэсэн

517
Ү.Оюунчимэг: Охиныг минь хөнөөчихөөд “Чаддаг юм бол заргалдаарай” гэсэнСэлэнгэ аймгийн цагдаагийн албан хаагчид өнгөрсөн оны есдүгээр сард хурд хэтрүүлж 12 настай охины аминд хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Анхан шатны хурлаар жолооч цагдаа Ц.Ууганбаатарт 3.5 жилийн ял оноосон юм. Талийгаач охины ар гэрийнхэн хурд хэтрүүлэх тушаал өгсөн дарга С.Саранбаатарт ял оноох ёстой хэмээн давж заалджээ. Энэ тухай охины ээж Ү.Оюунчимэг "С.Саранбаатарт маш их гомдолтой байна. Амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихээд тэр хүн "Чаддаг юм бол заргалдаад юм олж аваарай гэж басамжилсан. Би юм олж авахдаа биш. Цэцэг цэврүү шиг 12-хон охиныг минь хөнөөчихөөд санамсаргүй гэсэн явдал болсон гэсэн. Тэнэг хүн байгаа биш санамсаргүй байна гэж үгүй. С.Саранбаатар хууль бус тушаал өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг утгаараа ял авах ёстой” гэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.