Анхдугаар сонгуулийн Улсын Их Хурал (1992-1996 он)
Зураг дээр дарж үзнэ үү.
Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар "төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байна” гэж заагаад "Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.



