Монголд аялахаар ирсэн дөрвөн жуулчин амиа алджээ

816
Монгол Улсад аялж жуулчлахаар ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа бүртгэгдсэн талаархи мэдээлэл цацагдаж эхэллээ. 
  
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт"Hyundai starex” маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амиа алджээ. Харин тэдгээр жуулчдын хөтчөөр ажиллаж байсан 27 настай эмэгтэйн бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
   
Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан  "Ниссан экстриал” маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эмэгтэй Х нар нас баржээ. Эдгээр харамсалтай хэргүүдийг харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>