Гэрээт ажилчдын бүртгэл өнөөдрөөс эхлэн 3 хоног үргэлжилнэ

3384

Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт байдаг юм. Шалгалтыг энэ жил 11 дэх удаа зохиож байгаа нь энэ юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганзоригоос энэ талаар тодруулсан юм. Энэ жилийн хувьд Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм. Өнгөрсөн жил энэ тоо 1000 байсан. Харин сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих иргэдийн урсгал багассан хэмээн тэд үзжээ. Ер нь жил бүрийн үзүүлэлт буурсан дүнтэй гарсан гэв. Тиймээс энэ жил шалгалтын квотыг багасгасан байна.

Ингэж квотыг бууруулснаар шалгалт өгөх иргэдийн шалгуур өндөрсч буйг сануулав. Ц.Ганзориг "Квотыг бууруулсан учраас солонгос хэлний шалгалтад өндөр оноо авна гэсэн итгэлтэй тохиолдолд л оролцвол дээр” гэв.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх бол тухайн дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдэд очих юм.

Дүүргийн нэр

Шалгалтын бүртгэл явуулах  газрын нэр, байршил

1

Багануур

Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (Багануур дүүрэг 1-р хороо ЗДТГ-ын байр)

2

Багахангай

Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (БХД 1-р хороо Хөдөлмөрийн хэлтэс)

3

Баянгол

47-р сургууль ("Өргөө" кинотеатрын замын  урд) 

4

Баянзүрх

БЗД -ийн Нэгдсэн эмнэлгийн баруун талд 5-р хорооны байранд (зам  дагуу)

5

Налайх

Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (НД  2-р хороо Уурхайчдын байрны урд талд)

6

Сонгинохайрхан

СХД 82-р сургууль

7

Сүхбаатар

Хөдөлмөрийн хэлтэс дээр (СБД-ийн 8-р хорооны 2 давхарт)

8

Хан Уул

ХУД-ийн Соёлын төвд

9

Чингэлтэй

5-р сургууль дээр

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэл явагдах хугацаа: 2015 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд (3 өдөр)

Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)                            

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

 Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)

v Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.

v Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.

 Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт

v Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.

v Иргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр)

v Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай /

 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг(сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

v Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.

 Шалгалтын хураамж төлсөн баримт

v Шалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /

v Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу) Зөвхөн шалгалтын хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07, 08, 09-ний өдрүүдэд төлбөр төлсөн байх ёстойг анхаарна уу.

v Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв

v Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий ч бүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтанд орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

 Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1975 оны 07-р сарын 08-аас 1997 оны 07-р сарын 07-ны өдрийн хооронд төрсөн байх)

 Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

 Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

 Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

Шалгалтыг Улаанбаатар хотод 2015 оны 08 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулна. (08:30-10:40 цагт 1-р ээлж 35 иргэн , 10:50-13:00 цагт 2-р ээлж 35 иргэн, 13:50-16:00 цагт 3-р ээлж 35 иргэн)

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>