Осолдсон жуулчдыг Буриадаас авчраад байна

788

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд энэ сарын 05-нд "Haynda countу” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдсон билээ.

 

Тэгвэл уг автобусад сууж явсан иргэдийг Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, өчигдөр Монголд буцаасан байна. 

 

Уг автобус нь Улаанбаатар хотын "Улаан тойром сайхан” компанийн жолооч Т-ийн хувийн эзэмшлийнх аж. Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэлт хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа осолдож, 9 хүн гэмтжээ.

 

Дашрамд дурьдахад, осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй байжээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>