Дугуй түгжилт цаашид үргэлжлэх эсэхийг маргааш шийдвэрлэнэ
Нийслэлийн удирдлагуудын шийдвэрийн дагуу 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70.000-80.000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647 сая, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгний орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон гэж ШӨХТГ-аас үзэж буй.
Тэгвэл ШӨХТГ "Шударга төрийн төлөө” ТББ болон "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран НИТХ-ын Тэргүүлэгчдийн "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал маргааш болно.