БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэлжээ

972
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэлжээБүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэллээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт байдаг юм. Шалгалтыг энэ жил 11 дэх удаа зохиож байгаа нь энэ юм.

Энэ жилийн хувьд Солонгосын хүний нөөцийн газраас шалгалтын квотыг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм. Өнгөрсөн жил энэ тоо 1000 байсан. Харин сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорих иргэдийн урсгал багассан хэмээн тэд үзжээ. Ер нь жил бүрийн үзүүлэлт буурсан дүнтэй гарсан гэв. Тиймээс энэ жил шалгалтын квотыг багасгасан байна.
Ингэж квотыг бууруулснаар шалгалт өгөх иргэдийн шалгуур өндөрсч буйг сануулав.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх бол тухайн дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдэд очих юм байна. Шалгалтын бүртгэл энэ сарын 77-9-ны өдрүүдэд ердөө гурав хоног л үргэлжлэх юм байна.

Үүнд:
Дүүргийн нэр Шалгалтын бүртгэл явуулах  газрын нэр, байршил
1 Багануур Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (Багануур дүүрэг 1-р хороо ЗДТГ-ын байр)
2 Багахангай Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (БХД 1-р хороо Хөдөлмөрийн хэлтэс)
3 Баянгол 47-р сургууль ("Өргөө" кинотеатрын замын  урд) 
4 Баянзүрх БЗД -ийн Нэгдсэн эмнэлгийн баруун талд 5-р хорооны байранд (зам  дагуу)
5 Налайх Хөдөлмөрийн хэлтэс өөрийн байранд (НД  2-р хороо Уурхайчдын байрны урд талд)
6 Сонгинохайрхан СХД 82-р сургууль
7 Сүхбаатар Хөдөлмөрийн хэлтэс дээр (СБД-ийн 8-р хорооны 2 давхарт)
8 Хан Уул ХУД-ийн Соёлын төвд
9 Чингэлтэй 5-р сургууль дээр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>