Р.Цэрэндорж: Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр шударга тогтолцоо бүрдүүлнэ
Бүр 10-аад жил сурсан хүн хүртэл байсан. Бакалавраар төгсөөд тэр даруйдаа магистрийн төлбөр аваад үргэлжлүүлэн сурдаг. Түүнийгээ төгсөөд докторантурт сурахаар явдаг. Үйлдвэрт ажилласан хугацаа нь маш бага, хэдхэн сар байх жишээтэй.
Компанид хэрэгцээтэй мэргэжлийн чиглэлээр үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс хүн очиж тухайн сургууль дээр нь оюутнуудтай ганцаарчлан уулзаж ярилцлага хийн хандлагыг нь тодорхойлоод хүүхдээ сонгож 3-р курсээс нь тэтгэлэг олгох жишгээр явна.