Хурдан морины бүртгэж байна

975

Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морины бүртгэл өнөөдөр Хүй долоо худагт эхэллээ. Журмын дагуу, монгол болон эрлийз морьдыг тусад нь уралдуулна. Ингэхдээ сэрвээний өндөр нь азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс дээш давсан морьдыг эрлийз гэж үзэх юм байна.

 

Хуулийн дагуу долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна. Ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстойг Хурдан морины салбар хорооноос анхааруулж буй юм. Уламжлалт ёсоор маргааш хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болно. Наадмын эхний өдөр буюу 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан /дээд, дунд, бага нас/ болох юм. Мөн долоодугаар сарын 10-нд холч морьдын уралдаан, 13-нд жороо морьдын уралдаан болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>