Төгрөгийн доллартой харьцах ханш 2000 болж болзошгүй Гол мэдээ, Эдийн засаг 10-07-2015, 10:22 1251 Хуваалцах НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Улсынх нь экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш унаж байгаатай холбоотойгоор Монголын төгрөгийн ханш ирэх хэдэн долоо хоногт урьд байгаагүйгээр унан доод цэгтээ хүрэх төлөвтэй байна. Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унаж, улмаар эрэлт багасч буйтай холбоотойгоор уг металлын үнэ өнгөрсөн хоёр сард 16 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн доод үзүүлэлт аж. Азийн хамгийн том эдийн засаг БНХАУ нь дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн бараг тал хувийг, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний 85 хувийг худалдан авдаг билээ. Төгрөгийн доллартой харьцах ханш өнгөрсөн сард 4.9 хувиар сулран 1966 болжээ. "Долларын ханш чангарч, зэсийн үнэ буурч байгаагийн улмаас төгрөгийн доллартой харьцах ханш наймдугаар сар гэхэд 2000 болж болзошгүй” гэж Сингапурын "Malayan Banking Berhad” банкны Гадаад валют судлалын төвийн тэргүүн Сактианди Супаат хэлэв. Судалгаанаас үзвэл, 2014 онд 7.4 хувиар өссөн БНХАУ-ын ДНБ энэ онд 6.9 хувиар өсөх төлөвтэй байна. Хэрвээ ийм хувиар өсвөл сүүлийн 20 жил дэх хамгийн доод үзүүлэлт болно. Г.Доржханд Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 1251 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 25-05-2015, 10:06 Ам.долларын ханш 1935 руу орж буурлаа… 13-01-2015, 20:33 Иргэд “Бид ханшинд дарамтлуулж, хямралд өртөж байна”… 26-08-2014, 14:41 Долларын ханш буурч байгаа нь “гал унтраах” гэсэн өнгөлөн далдлалт… 26-08-2014, 13:28 Ам.долларын ханш буурчээ… 20-08-2014, 14:01 ВАЛЮТЫН ХАНШ СУЛАРЧ БУЙ НЬ ИРГЭДИЙН СЭТГЭЛИЙГ ТЭНИЙЛГЭЖ БАЙНА… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.