Буудлагынхан багаараа мөнгөн медаль хүртлээ
Оюутны зуны "Универсиад" XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Энэ дасгалд ОУХМ Э.Даваахүү 575 оноогоор VII, спортын мастер Э.Бадамгарав 572 оноогоор XV, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор XXIV байр эзэлж, багаараа мөнгөн медаль хүртлээ.