Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

1087

УФА. /UkrainToday/. Хятад, Орос болон Монголын удирдагчид Оросын Уфа хотод уулзан гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлаар хэлэлцээ хийлээ.

 
Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
Хятад,Орос, Монгол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 9-ний пүрэв гарагт Уфад уулзан гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга замыг хэлэлцсэн юм.

Путин хэлэхдээ, "Манай гурван улсын хамтын ажиллагаа зөв чигтээ явж байна” гэжээ.

"Монгол Улсын Ерөнхийлөгч гурван талын дээд хэмжээний уулзалтын механизмыг санал болгосноор Душанбед бид манай гурван улс хоорондын харилцааны шинэ хуудсыг нээсэн” гэж тэрбээр хэлсэн байна.

Харин Си, "Манай гурван улсад стратегийн түншлэлийн сайн үндэс суурь байсан” гээд, "Хятад болон Орос, Хятад болон Монгол, Орос болон Монгол нь хөршүүд бөгөөд стратегийн түншүүд. Бидэнд гурван талын хамтын ажиллагааг бүх салбарт бэхжүүлж, урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх сайн үндэс суурь болоод өргөн боломж бий” гэж хэлжээ.

Өнөөдөр болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүс нутгийн аюулгүй байдлын уулзалт нь Оросын хувьд өөрийгөө дэлхийд тусгаарлагдсан улс биш гэдгээ харуулах боломж байлаа.

Өнгөрсөн онд Украины Крымыг улсдаа нэгтгэсэнтэй нь холбогдуулан Орост Өрнөдийн болон Европын улсууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.

Энэ хориг арга хэмжээ болон дэлхийн зах зээлд нефтийн ханш унасан нь Оросын эдийн засагт хүнд цохилт болсоор байна.

Тус улс эдийн засгаа сэргээхийн тулд хөрөнгө оруулалт татахыг оролдсоор байна. Энэ онд тус улсын ДНБ гурав гаруй хувиар буурах төлөвтэй байгаа юм.

Г.Доржханд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>