|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Нефтийн ханш цаашид ч буурна

ЛОНДОН. /Reuters/. Сүүлийн хэдэн сард нефтийн ханш тогтвортой байсан ч нийлүүлэлт хэтэрсний улмаас дахин унаж эхлэх төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мэдэгдлээ.

ОУЭХА-ийн мэдэгдсэнээр, нефтийн ханшийн бууралт 2016 онд үргэлжлэх хандлагатай байна.

Одоо зах зээлд нийлүүлж буй энэ их хэмжээний нефтийг дэлхийн нефтийн зах зээл шингээх боломжгүй гэж  тус агентлаг мэдэгдлээ.

Нефтийн ханш өнгөрсөн зунаас эрс унаж эхэлсэн юм. Өнгөрсөн оны зургадугаар сард нэг торх нь 115 доллар байсан нефтийн ханш энэ оны зургадугаар сар гэхэд 45 доллар болж эрс буурсан.

Харин одоо олон улсын зах зээлд нэг торх нефтийн ханш 59 доллар байна.

Г.Доржханд MONTSAME

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.