“Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглолоо
Үндэсний, ууган сонгодог бүтээл "Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглов. "Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдлаа.