“Монголын гайхамшигт урлаг” тоглолт анх удаа болов

906

"Монголын гайхамшигт урлаг” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах задгай талбайд анх удаагаа болж наадамчин олноо баясгалаа.

Энэ тоглолтонд нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран бүтээлчид болон эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж яваа "Хөсөгтөн” хамтлагийнхан оролцсон юм. "Авьяаслаг Азичууд” шоунд эх орныхоо нэрийг дуурсгасан "Хөсөгтөн” хамтлаг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтэнд уран бүтээлээ толилуулсан юм.

                                                            

Харин "Хөсөгтөн” хамтлагийнхан баяр наадмын нээлтийн тоглолтыг үзэж чадаагүй наадамчин олондоо зориулж, гадаа 38 хэм хүртэл халж байгаа ч цэнгэлдэхийн урд талын задгай талбайд уран бүтээлээ дахин толилуулав. Энэхүү "Монголын гайхамшигт урлаг” тоглолт маргааш цэнгэлдэхийн урд талбайд болон нийслэлээс хойд зүгийн зуслан явах замд байрлах Зунжин худалдааны төвийн гадна талбайд тоглохоор төлөвлөжээ.  Мөн нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын 300 гаруй уран бүтээлчид тус тоглолтонд оролцож байна.

Д.Өлзий montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>