Дархан аварга А.Сүхбат нутгийн дүүдээ Чонон дах бэлэглэв Хүмүүс 12-07-2015, 12:54 1321 Хуваалцах Хөгжмийн урлагийн хамгийн том баяр болох Дэлхийн нэрт хегжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар гоцлол дууны төрлөөр түрүүлж Гран При, 100 мянган ам.долларын шагнал хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан билээ. Москва хотын Чайковскийн нэрэмжит концертын их танхимд болсон гала тоглолтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс эхлээд урлаг соёл,нийгэм улстөрийн томчууд үзэж сонирхжээ.МУГЖ Г.Ариунбаатар энэ гала тоглолтод "Севилийн үсчин" дуурийн Фигарогийн ариг дуулсан нь хуран цугласан олны хүндлэл бишрэлийг үнэхээр төрүүлж чадсан. Нэрт дуучин И.Кобзон,жүжигчин С.Безруков зэрэг алдартнууд монгол дуучны хоолойг амьсгаа даран сонсож биширч байсан гэдэг.МУГЖ.Г.Ариунбаатар Төв сайхан нутгийн уугуул бөгөөд түүний дуулаачийн бэлтгэл сургуулилалтанд нь нутгийн ах УИХ-ын дэд дарга М.Энхболд, Дархан аварга А.Сүхбат нар сэтгэл харамгүй тус дэм болдог гэж тэрбээр өөрийн цахим хуудсандаа бичсэн байсан. Тэгвэл тун саяхан эрхэм гавьяат маань А.Сүхбат аваргын бөхийн галаар зочилсонд Дархан аварга ихэд баярлаж нутгийн дүү гавьяатдаа Азарган чонын арьсаар хийсэн дах бэлэглэжээ. Эх сурвалж: 1321 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-07-2015, 15:26 Г.Ариунбаатар шилдэг 500 дуучнаас 4-т үлдээд байна… 30-05-2015, 16:19 Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ… 27-07-2014, 13:35 Дархан аварга А.Сүхбат Ховдын даншигт зодоглож байна… 9-07-2014, 12:46 Дархан аварга А.Сүхбат нүдэндээ давхраа оёулжээ… 7-07-2014, 22:56 Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Дархан аварга боллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.