Хятадыг хүчтэй хар салхи дайрч болзошгүй

1109

БЭЭЖИН. /ВВС/. Хүчтэй хар салхи дайрах төлөвтэй байгаатай холбоотойгоор Хятадын зүүн нутгийн эргийн бүсүүдээс 800 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

"Чан-хом” хар салхи өнөө орой тус улсын Шанхай хотын өмнөд хэсгийг дайрах төлөвтэй байна.

Хар салхи 187 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж.  Хар салхины улмаас 400 орчим нислэгийг цуцалжээ.

Уг хар салхи энэ долоо хоногийн эхээр Филиппинийг дайрсны улмаас таван хүн амь эрсэдсэн юм. Мөн энэ хар салхи Тайвань болон Японыг дайрч, моддыг үндсээр нь сугалж, олон хүнийг гэмтээж бэртээсэн билээ.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>