"Алтай таван богд" ууланд авирч явсан таван уулчин амиа алдлаа
Энэ сарын 12-нд "Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу сураггүй болсон юм. Тэднийг МУГТ Г.Өсөхбаяр мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Тэгвэл өчигдөр орой эрлийн багийнхан сураггүй болоод байсан таван уулчинг амиа алдсан байдалтайгаар олсон талаар эх сурвалжууд мэдээллээ.
Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авирсаны 100 жилийн ой тохиосон байна. Тиймээс ойг тохиолдуулан "Монголиан Экспедишн” компаниас аялал зохион байгуулсан аж. Уг аялалд 10 хүн бүртгүүлсэн ба бүртгэлд хамрагдсан хүмүүс авиралтад оролцсон байна.
Амиа алдсан уулчдын ар гэрийнхэн өнөөдөр Баян- Өлгийн аймагт очиж тэдний цогцсыг авчирахаар явж буй аж. Бид хэргийн амиа алдсан уулчдын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.