"Алтай таван богд" ууланд авирч явсан таван уулчин амиа алдлаа

4761

"Алтай таван богд" ууланд авирч явсан таван уулчин амиа алдлааЭнэ сарын 12-нд "Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу сураггүй  болсон юм. Тэднийг МУГТ Г.Өсөхбаяр мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Тэгвэл өчигдөр орой эрлийн багийнхан сураггүй болоод байсан таван уулчинг амиа алдсан байдалтайгаар олсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

 

Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авирсаны 100 жилийн ой тохиосон байна. Тиймээс ойг тохиолдуулан "Монголиан Экспедишн” компаниас аялал зохион байгуулсан аж. Уг аялалд 10 хүн бүртгүүлсэн ба бүртгэлд хамрагдсан хүмүүс  авиралтад оролцсон байна. 

 

Амиа алдсан уулчдын ар гэрийнхэн өнөөдөр Баян- Өлгийн аймагт очиж тэдний цогцсыг авчирахаар явж буй аж. Бид хэргийн амиа алдсан уулчдын талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>