Төв аймагт онц ноцтой хэрэг гарлаа

1282
Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 11-12 –нд шилжих шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамт буудаж амь насыг нь хөнөөсөн аж.

 

Гэмт этгээд хэргийн газраас зугтааж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>