Сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардав
Тус намын мэдэгдэлд "Эх сурвалж нь тодорхой мэдэгдлийг сайтдаа байршуулж, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгээд зогсохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авч хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсаныг манай нам буруушааж байна. Цагдан хорих нь эрүүдэн шүүхийн нэг хэлбэр мөн тул сэтгүүлч С.Баттулгыг нэн даруй суллахыг шаардаж байна” хэмээжээ.