Сэтгүүлчид тайван жагсаал хийнэ

952

       INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нд шүүх танхимаас Ганц худаг руу ачиж олон хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэхүү үйлдэл нь сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх чөлөөнд ноцтой халдсан, Ардчилалын амин чухал зарчмын эсрэг үйлдэл гэдгийг МСНЭ болон "Глоб интернешнл төв”, сэтгүүлчийн төлөөлөл хэлсэн.

 

Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэн "Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийхээ зогсоо, Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөн өрнүүлээд байгаа бөгөөд холбогдох албан тушаалтан, байгууллагуудад шаардлага хүргүүлсэн . Шаардлагыг биелүүлэхгүй бол өнөөдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа тайван жагсаал хийхээр болсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>