Алтай Таванбогд ууланд осолдсон залуусын цогцсыг ШШҮХ-нд хүлээлгэн өглөө

370

Баян-Өлгий аймгийн "Алтай таван богд” ууланд авиралт хийж байгаад осолдсон 5 иргэн цогцсыг ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Өлгийгөөс Улаанбаатар хотод нисдэг тэргээр авч ирэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-д хүлээлгэн өгчээ.

 

Түүнчлэн ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн улсын хэмжээнд хоёр газарт эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулж байгаа талаар тус байгууллагаас мэдээллэв.

 

Энэ сарын 14-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн 32 настай иргэн Б гэрээсээ гараад сураггүй болсон талаар дуудлага ирүүлжээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Цагдаагийн газрын 9 албан хаагч, ар гэрээс нь 16 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн Дэлгэрмөрөн голын усанд найман настай М живлээ гэсэн дуудлага энэ сарын 16-нд ирсэн байна. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгаас 15 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хөөсөнцөрийн үйлдвэрийн баруун талд тогтоол усанд хүн живлээ гэх дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч шуурхай ажиллаж, 14 настай З-ийн цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 27 дугаар гудамжийн 4 тоотод А /27 настай, эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 4 метрийн гүнтэй жорлонгийн нүхэнд унасан дуудлага иржээ. Үүний дагуу НОБГ-ын Аврах ангийн 7 албан хаагч шуурхай ажиллаж ирэг А-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.