Завхан аймагт нэг хүн осгож амиа алджээ

746

        Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч  2 хүн нас барж, 1 хүн түлэгдэн гэмтэж, урьдчилсан байдлаар нийт 10154 орчим толгой бог мал хорогдлоо. Үүнд:

 

Хүйтэн бороо: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн "Худгийн дөрөлж” гэдэг газар 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… /14 настай, эрэгтэй/ осгож нас барсан байна.

 

Мөн аймгийн Асгат, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумдад нийт 7555 бог мал, Архангай аймгийн Цахир суманд 2000 орчим бог мал, Өгийнуур суманд 599 орчим бог мал, урьдчилсан байдлаар нийт 10154 бог мал тус тус хорогдсон байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>