Монголын 4 сүмоч тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё буюу долдугаар сарын тэмцээний тав дахь өдрийн байдлаар 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кагамио Д.Нанжид нар нэг ч унаагүй башёг тэргүүлж эхэллээ.
Озэки Кисэносато, сэкивакэ Точиоозан нарын дөрвөн бөх дөрвөн даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн ард бичигдэж байна. Харин энэ өдөр сэкивакэ Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдог давснаар хоёр дахь даваагаа авсан бол дөрвөн унаатай байсан хамгийн ахмад бөх маэгаширагийн 11-ээс босч барилдаж байгаа Кёкүтэнхо Н.Цэвэгням, М-14 Тоёохибикигээр эхний даваагаа авлаа.