Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой тохиож байна

749
A416c4 3s7r0v540i30r8l34k80o4kaj5 x800

Цагдаагийн байгууллагын түүхт 94 жилийн ой өнөөдөр тохиож, эл өдөрт зориулсан ёслолын жагсаал, хүндэтгэлийн үйл ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 202 дугаар тогтоолын дагуу жил бүрийн энэ өдрийг Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчид тэмдэглэж байхаар тогтсон байдаг.

1921 онд ардын хувьсгал ялсны дараахан ардын засгийн газрын шийдвэрээр "Сэргийлэх цэрэг” нэртэйгээр байгуулагдан түүхэн цаг үеүүдийг өртөөлсөөр өдгөө 94 жилийн ойтойгоо ийнхүү золгожээ.

Аливаа салбарын алба хаагчдын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх нь тухайн салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсож, бүтээлч ажил, үйл ажиллагаанд оролцуулах алба хаагчдын хөдөлмөр бүтээл, алдар гавъяаг алдаршуулах зорилго агуулж байдаг билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>