Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

1005

uer2015 оны долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Хархорин сум орчимд үерийн түвшинг 35 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн арын Урдтамир, өврийн Завхан, Байдраг голын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, Байдраг гол Баянбүрд, Урдтамир-Цэцэрлэг хот орчимд үерийн түвшинг 5-30 см давсан бол Онги голын адаг буюу Сайхановоо сум орчмоор усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 70 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинд хүрсэн байна. Долоодугаар сарын 19-нд ус судлалын Орхон-Өлзийт, Орхон-Орхонтуул харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэнэ.

Сүүлийн 2-3 өдрийн байдлаар усны түвшин нэмэгдсээр буй дээр дурьдсан голуудын усны гүн 0.85-0.90 см нэмэгдсэн байх тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус,цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Ус судлалын сектор

2015.07.18

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>