|
Видео

Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн нарийвчилсан зураг төсөл, тендер шалгаруулалт, барилгын хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, БНСУ-ын До-Хва Инженеринг компанийн Ерөнхийлөгч Ким Жү Хён, БНСУ-ын Дулаан шугам сүлжээ корпорацийн Ерөнхийлөгч Ким Сон Хэ нар гарын үсэг зурлаа. 

Азийн Хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр үе шатны нарийвчилсан зураг төсөл, тендерийн баримт бичгийг бэлтгэх, тендер шалгаруулалт болон барилгын ажлын хяналтыг гүйцэтгэх, 2 дугаар үе шатны Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг Азийн Хөгжлийн банк, Улаанбаатар хотын захиргаа хамтран зарласан. Тухайн тендерт санал ирүүлсэн нийт 20 гаруй олон улсын болон дотоодын компанийн техникийн болон санхүүгийн саналуудад Азийн Хөгжлийн банк, Улаанбаатар хотын зүгээс хяналт үнэлгээ хийсэн. БНСУ-ын До-Хва Инженеринг компанийн ахалсан түншлэлд Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээний эрхийг санхүүжүүлэгч талаас олгосон бөгөөд тус түншлэлд БНСУ-ын Дулааны шугам сүлжээ корпораци, Монгол Улсын зөвлөх үйлчилгээний Монконсалт, Зураг төслийн Ньюкон зэрэг компаниуд багтсан.    

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтцийн үндсэн салбарууд болох ус хангамж, ариутгах татуурга, халаалт, авто замуудын ажлыг санхүүжүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Тус хөтөлбөр нь нийт есөн жилийн турш III үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлыг хийж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.