Дээрмийн хэргийг илрүүллээ

745

Баянзүрх дүүрэгт гарсан дээрмийн хэргийг цагдаагийн байгууллагын албан хаагчид илрүүлэн тус дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгаж байна.

 

Энэ сарын 21-ний өдөр БЗД-ийн 23-р хороо "Улиастайн блокны үйлдвэрийн орчимд үл таних хүмүүст эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл 03:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад "Б" /эр.33н/-ийг гэртээ харихаар явж байхад нь "Э" гэгч нь /эр.31н/ бусадтай бүлэглэн зодож, "Iphone” гар утас, өмсөж явсан гутлыг нь дээрэмдсэн байжээ.

 

Гэмт этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/ ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>