УИХ-ын гишүүн асны хүү, шүүгчийн ах хар тамхины хэрэгт сэрдэгджээ

956

Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст хэд хэдэн хүнийг хар тамхины хэргээр шалгаж байгаа юм. Тэдний дунд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир хар тамхины хэрэгт сэрдэгдээд байгаа талаар манай сайт мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлсэнээр, Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, улмаар Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст шилжүүлсэн гэдэг. Тиймдээ ч уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Х.Тамираас тодруулах гэсэн боловч түүний утас холбогдохгүй байна.

Хар тамхины хэрэгт сэрдэгдээд буй Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн гэнэ.

Харин прокурор Х.Тамирын төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч Х.И аж.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>