Ашиг сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтныг танилцуулж байна

1036

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.4.2 дахь заалт, 3.6 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг томилох эрх бүхий байгууллага нь Авлигатай тэмцэх газарт хянуулах үүрэгтэй байдаг.

Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх болон ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай байдлыг мэдэгдэж, хуульд заасан хориглолт хязгаарлалтыг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд 2014 онд 13226, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 4910 буюу нийт 18136 нэр дэвшигчийн  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Хяналт шалгалтаар "Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан” 3615, "Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон” 200 нэр дэвшигчийн талаар дүгнэлтийг гаргаж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.

Тухайн албан тушаалыг эрхлэхэд "илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал нэр бүхий 21 албан тушаалтныг нийтийн албанд томилж, одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх сонирхолгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий 21 албан тушаалтныг томилсон албан тушаалтнуудад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар албан тушаал бууруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байх тул цаашид эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна.

 

Жич: Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын судалгаа:

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>